Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус нислэгээр Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэн эх орондоо ирсэн байна. Үүнд;
- Хөгжлийн бэрхшээл 4,
- Оюутан 17,
- Өндөр настан 15,
- Эрүүл мэндийн шалтгаантай 26,
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 102,
- Жирэмсэн 3,
Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, госпитал болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн аж.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар