Ардчилсан намын Их хурал энэ сарын 16-нд товлогдсон. Уг хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргаа сонгоно. Тэгвэл намын даргад өрсөлдөх хүмүүс эхнээсээ нэр дэвших хүсэлтээ хүргүүлж эхэлсэн байна. АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн хүмүүс дотор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр буй талаар эх сурвалж мэдээллээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн сард АН-д элсэх хүсэлтээ өгч намын гишүүнчлэлээ сэргээсэн билээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн гарахад намын дарга С.Эрдэнэ ялагдлаа хүлээж, ажлаа хүлээлгэн өгсөн. Одоогоор тус намын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа юм.