Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР нь ажлын тусгай горимд шилжин ажиллаж байгаа бөгөөд 70323096, 92160366 утсаар 24 цагаар иргэдээс санал, хүсэлт, гомдол мэдээллийг хүлээн авч ажиллаж байна.
Гэвч зарим иргэд МХГ-ын утсанд хуурамч дуудлага өгч бидний ажилд хүндрэл учруулж байна.
Иргэд Та бүхэн МХГ-т дуудлага, гомдол, мэдээлэл, өгөхдөө өөрийн нэр хаяг, утасны дугаараа үнэн зөв өгөх үүрэгтэй бөгөөд мэдээллийн нууцлалыг хадгална.
Гомдол гаргагч нь гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол Зөрчлийн тухай хуулийн 15.9.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг АНХААРНА УУ!