УОК-оос мэдээлэл хийлээ. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалтын ажил эхэлсэн. Вакцинжуулалтын ажлыг хоёр үе шаттай эхлүүлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй насанд хүрсэн 1 сая иргэнийг гурав, дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулах, хоёрдугаарт, тав, зургадугаар сард багтаан ногоон бүсэд ажиллаж амьдарч буй иргэдээ вакцинжуулах, долдугаар сард вакцинжуулалтыг дуусгана.
Гуравдугаар сарын сарын 15-наас:
- Худалдааны салбар,
- Нийтийн тээвэр,
- Такси үйлчилгээ
- Багш ажилчдыг вакцинд хамруулна.
Өнөөдөр УОК, Засгийн газрын хуралдаанаар вакцинжуулалтын өргөн хүрээний шийдвэрээ танилцуулж, эцсийн шийдвэр гарна” гэлээ.