“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны удирдлагууд мэдээлэл өгч байна.
Сангийн сайд мэдээллийнхээ үеэр 3 хувийн хүүтэй, эдийн засгаа сэргээх уг хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгжүүдийг зээл авахад тавих гол шаардлагаа НӨАТ төлдөг байх гэдгийг тодотгож хэллээ.
Харин иргэд НӨАТ төлөгч байх шаардлагагүй гэдгийг онцоллоо. Хэрвээ аж ахуйн нэгжүүд яг одоо НӨАТ төлөгч биш бол зээл авахаасаа өмнө НӨАТ төлөгч болсон байхад болно гэв.