АН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн Ц.Оюунгэрэл сонгуулийн зардалд зарцуулагдах 94,953,408 төгрөгийг хандиваар босгосон талаараа өөрийн цахим хуудастаа бичсэн байна. Тэрээр “2021 оны 3 сарын 9-ний 17:00 цагтаа багтаад тодорхойлолтоо Дотоод Сонгуулийн Хороонд имейлээр илгээв. Ийм боломж олгосон 780 хандивлагчиддаа дахин гүнээ талархая! Цагт багтах гэж яараад тун базаахгүй бичгийн хэвээр биччихжээ. ‘ гэжээ.
Ц.Оюунгэрэлийн хувьд ирэх зургаадугаар сард болох МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн зарлаж буй эмэгтэйчүүдийн нэг. Тэгвэл тэрээр АН-ын даргын сонгуульд зарцуулагдах мөнгөө заасан хугацаанд нь олж тушаажээ.
Түүнийг бас АН-ын гишүүд дэмжих эсэх нь эргэлзээтэй. Учир нь УИХ-ын гишүүний сэнтийд залж байсан Хан-Уулчууд түүнд дахин итгэл үзүүлнэ гэдэг эргэлзээтэй. Тус тойргоос УИХ-д сонгогдчихоод тойрогтоо юм хийхгүй АН-ын ялагдах эх суурийг тавьсан хэмээн ам муутай юм билээ. Хэдийгээр Хан-Уул дүүргийн сонгогчидоос санал авахгүй ч бусад газраас санал аваад гараад ирэхийг хэн мэдлээ.
Гэвч түүнийг сүүлийн үед “ХҮН’ намаас нэр дэвшихээр тохироо хийж яваа гэх сураг ч чих дэлсэх болжээ. Энэ нь АН-ынханыг мөн талцуулж байгаа сурагтай. Учир нь ардчилалд хайртай иргэд түүнийг намынхаа саналыг хуваах хүн биш хэмээн итгэж байгаа гэнэ лээ шүү.