“TTJVCo” компанийн ажилчид “Эрдэнэс таван толгой” компаниас нүүрс олборлох гэрээг гэнэт цуцалсныг эсэргүүцэж, ажлын байраа хамгаалах тэмцэл эхлүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн. “Хуралд , уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай гэх “TTJVCO” компанид ажиллаж байгаа инженер, техникч, оператор, токарчин гэх мэт 900 гаруй ажилчдын төлөөлөл, 20 орчим хүн оролцож, “Эрдэнэс Таван толгой” ТӨХК, түүний төлөөлөн удирдах зөвлөлөөс дээрх компанийн үйл ажиллагаа явуулах гэрээг цуцалснаас болж, тус компанид харьяатай 3000 гаруй ажилтан, тэдний ар гэрийг ажилгүй, орлогогүй, ажлын байргүй болгож байгаа аж.
Тиймээс тэд өнөөдрөөс эхлэн төв талбайд тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт гомдол шаардлага хүргүүлж, энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.