Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс тодруулахад “уг томилгооны асуудал шалгагдаж байна. Шалгалтын ажиллагаа явж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй’ гэсэн хариултыг өглөө.
Б.Энхмөрөн өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур дээрх албанд томилсон. Ингэхдээ түүнийг төрийн албанд ажилласан жил, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлагыг хангаагүй гэх мэдээлэл цацагдаад буй.