УОК-ын шийдвэрийн дагуу ирэх даваа гарагаас эхлэн 14 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах 14 салбарыг танилцуулж байна. Үүнд:
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал, зугаалга
- Баар, диско, караоке
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
- Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
- Соёл урлаг
- Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /нийт 30 хувиас их/
- Саун, бассейн /нийт хүчин чадлын 30 хувиас их/
- Дэн буудал
- Шашны зан үйл, гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/