Голомтын болон маршрутын халдваргүйтгэл хийлээ

Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компанийн 24 ажилтан өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу халдварын голомт болон халдвар авсан иргэний зорчсон зургаан байршлын 4030 ам метр талбайд голомтын эцсийн болон маршрутын халдваргүйтгэл хийгээд байна.

Мөн шинжилгээний цэгүүд болон хүнсний худалдаа, үйлдвэрлэл, дэлгүүр гэх мэт үйл ажиллагааг нь зөвшөөрсөн аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 компанийн 31 ариутгагч 29 машинаар цэгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Энэ өдөр нийт 84 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 19920 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС