“Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтийг ирэх сард олгоно”

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 онд нийт 4753 оюутан зээлд хамрагдсан. Үүнээс 2020-2021 оны намрын улирал буюу өмнөх семистрт Боловсролын зээлийн санд хүсэлтээ гаргасан 5028 оюутанд 8.1 тэрбум төгрөг олгосон бол  2020-2021 оны хаврын семистрт 6635 оюутанд 9.9 тэрбум төгрөгийн зээлийг олгох Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Сангийн сайд нарын хамтарсан А34/08 тушаал гарсан. Уг тушаалын дагуу нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилтийг оюутны хөгжлийн зээлээр дамжуулан оюутнуудад олгохоор болсон.Тэгвэл 2021 оны хаврын семистрын санхүүжилтийг дөрөвдүгээр сард олгохоор төсөвт тусгасан байна.