“Төрийн орон сууцанд хамруулж өгнө’ гээд 10 сая төгрөг залилжээ

“Төрийн орон сууцанд хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа” гэх зэргээр удаа дараа иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тухайлбал иргэн С нь 2019 оны аравдугаар сарын 11-ний өдөр түрээсийн орон сууцанд хамруулна гэж иргэнээс 10 сая төгрөг авч залилан мэхэлсэн байна.

Иймд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө санхүүгээр хохирохгүй байхыг тус корпорациас сэрэмжлүүллээ.