Долоо хоногийн өрнийн зурхай /2021.IV.5.-2021.IV.11/

ХОНЬ

Хонины ордныхон энэ долоо хоногт эрч хүчээр дүүрэн байх бололтой. Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт сайн үр дүнд хүрэхийн тулд их хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Харин өөр ажлын байр, өөр талбарт хүчээ үзэхийг эрмэлзэж буй бол энэ долоо хоногт тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ долоо хоногт санхүү, сэтгэл зүйн байдалдаа анхаарах хэрэгтэй бөгөөд шаардлагагүй зардал гаргахаас зайлсхийгээрэй. Хайртай хүнээ бодлогогүй үгээр гомдоож болзошгүй. Эрүүл мэндийн хувьд зүүн нүд өвдөж магадгүй тул шаардлагатай гэж үзвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөе.

ҮХЭР

Энэ долоо хоногт ажлын ачаалал ихэсч магадгүй. Иймд ажлын бүтээмжээ тогтмол өндөр байлгахыг зөвлөе. Бизнес эрхлэгчид чухал гэрээнд гарын үсэг зурна. Санхүүгийн хувьд илүү зарлага гаргахгүй байхад анхаарах нь ирээдүйд ашигтай байх болно. Ганц бие үхрийн ордныхон энэ долоо хоногт хостой болж магадгүй. Эрүүл мэндийн тал дээр анхааралтай байж, агаар болоод хөрсний бохирдолтой газруудаас хол явах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.

ИХЭР

Бизнес эрхлэгчдийн хувьд аз од нь гийсэн долоо хоног тохионо. Ажлын гайхалтай санал, карьерын өсөлт таныг хүлээж байна. Орлогын эх үүсвэрүүд нэмэгдэж, санхүүгийн таатай байдал үүснэ. Ингэснээр энэ долоо хоногт санхүүгийн элдэв асуудал үүсэхгүй. Ганц бие ихрийн ордныхон хостой болж магадгүй. Мөн шинэ найз нөхөдтэй болоход тохиромжтой. Хэрэв таны цусны даралт ихэсдэг бол энэ долоо хоногт хянамгай байхыг од эрхэс сануулж байна.

МЭЛХИЙ

Ажилтан мэлхийнүүд ажлын байран дээр сэтгэл санаа тайван байж, бүтээмж өсөх болно. Орлогын үүд нээгдэж, их хэмжээний ашиг олно. Түүнчлэн ямар нэг сэтгэл хөдлөлд авталгүй шаргуу ажиллахыг од эрхэс зөвлөж байна. Зарлагын хэмжээ нэмэгдэх тул шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээс татгалзаарай. Хостой мэлхийнүүд хостойгоо ярилцаж, тэднийгээ шүүж, гомдоохоос зайлсхий.

АРСЛАН

Арслангийн ордныхонд аз одтой долоо хоног айсуй. Бизнес эрхлэгч арслангийн ордныхон энэ долоо хоногт ашигтай гэрээ хэлэлцээ хийхийн зэрэгцээ том боломжууд тохионо. Амьдралын аливаа асуудлын шийдлийг олж чадалгүй гацсан арслангуудад сайхан мэдээ дуулдана. Орлого өсч, санхүүгийн байдал таатай байх буюу өмнө хийсэн хөрөнгө оруулалтынхаа үр шимийг энэ үед хүртэнэ. Гэрлэсэн арслангууд энэ долоо хоногт хайрттайгаа цагийг сайхан өнгөрөөхөөс гадна шинэ найз нөхөдтэй болж магадгүй. Эрүүл мэндийн тал дээр хүнд асуудал үүсэхгүй .

ОХИН

Ажлын байран дээр үүсэх эерэг өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж авахдаа бэлдээрэй. Санхүүгийн хувьд таатай байдал үүсэх ч гэнэтийн зарлага тулгарч магадгүй тул санхүүгийн хувьд хянамгай байх хэрэгтэй. Энэ долоо хоногт гэр бүлийн уур амьсгал тогтуун сайхан байж, найз нөхөдтэйгөө таатай харилцаатай байна. Ганц бие охины ордныхон шинэ хайртай учирч магадгүй. Биеэ маш сайн анхаарч, бага зэрэг тавгүйтлийг ч үл тоолгүй эмчид хандаарай.

ЖИНЛҮҮР

Хувийн бизнес эрхлэгч жинлүүрийнхэнд нэгэн зэрэг олон сонголт гарч ирэх болно. Иймд маш сайн бодож, тооцоолон зөв сонгож чадвал бүтээмж ихээр нэмэгдэнэ. Харин ажилтан жинлүүрийнхэн ажилдаа бүх анхаарлаа хандуулаарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног маш тогтвортой байх нь. Шаардлагагүй зардал гаргалгүй, хадгалахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ гэр бүлийн зарлага өсч болзошгүйг санаарай. Хайртай хүнтэйгээ таагүй харилцаа үүсгэж магадгүй. Чихрийн шижинтэй жинлүүрийнхэн цусны сахарын хэмжээгээ үргэлж хянаж байх хэрэгтэй. Мөн хөнгөн дасгал хөдөлгөөн үргэлж хэрэг болдгийг санаарай.

ХИЛЭНЦ

Хилэнцүүд ажлаа цагтаа гүйцэлдүүлэхийн тулд энэ долоо хоногт шаргуу ажиллах хэрэг гарна. Бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж тохионо. Хилэнцийн ордныхны санхүүгийн байдал энэ долоо хоногт ерөнхийдөө жигд тогтвортой байна. Бизнес эрхлэгч нар барааныхаа чанарыг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ долоо хоногт хуучны танил, найз нөхөдтэйгөө гэнэт учирч магадгүй. Гэхдээ ганц биечүүд хостой болох гэж яарах хэрэггүй. Энэ долоо хоногт бүтээсэн ажлынхаа үр дүнг дараа долоо хоногт хүртэх бололтой.

НУМ

Нумын ордныхон ажилдаа онцгой анхаарал хандуулна уу. Түүнээс гадна ажилтай холбоотой том шийдвэр гаргахаас аль болох зайлсхийгээрэй. Шинэ хөрөнгө оруулалтад тийм ч таатай үе биш. Ирээдүйдээ зориулан боломжоороо мөнгө хадгалж, шаардлагагүй зарлага гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Жижиг сажиг гэр бүлийн асуудлууд тайван байдлыг алдагдуулж болзошгүй. Нумын ордныхон мөрөөдлийнхөө хамтрагчтай таарч, насан туршийн холбоо тогтоох бололтой. Өөх тостой, хүнд хоолноос татгалзаж, эрүүл хооллох хэрэгтэй. Чихрийн шижинтэй хүмүүс цусныхаа сахарын хэмжээг үргэлж хянаж байгаарай.

МАТАР

Ажлын байран дээр энэ долоо хоногт ахлах ажилтнууддаа үнэлэгдэхгүй байх зэргээр стресстэх олон зүйлс гарч ирж болзошгүй. Иймд энэ долоо хоногт чухал ажил хэргийн шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Их зарлага гарч магадгүй тул санхүүгийн хувьд нэн хянамгай байхыг од эрхэс зөвлөж байна. Ганц бие матрын ордныхон гэрлэх санал хүлээж авч магадгүй. Гэр бүлийн жижиг сажиг асуудлууд таныг ихээр зовоож магадгүй ч гэр бүлийн уур амьсгалдаа анхаарах хэрэгтэйг мартаж болохгүй.

ХУМХ

Хумхын ордныхонд бүтээмж өндөр долоо хоног ирж байна. Тиймээс бизнес эрхлэгч хумхынхан шинэ салбарт хөл тавьж, өөрийгөө сориод үзэхэд илүүдэхгүй. Өдөр тутмын ерөнхий зардал энэ долоо хоногт танд саад болохгүй. Хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэлгүй, боломжтой үедээ хадгалж байхыг зөвлөе. Таны амьдралд хайр дурлалаар дүүрэн үе эхэлж байна. Тиймээс та энэ долоо хоногт хүнд дурлаж тун магад. Ажил дээрээ хамтрагчидтайгаа нөхөрсөг байгаарай. Хумхын ордныхон энэ долоо хоногт эрч хүчээр дүүрэн байх болно. Эрүүл мэндийн хувьд хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд бага зэрэг асуудал үүсч магадгүй. Тиймээс аль болох хөнгөн хооллож байхыг зөвлөе. Санаандгүй гэмтэхээс болгоомжлоорой.

ЗАГАС

Бизнес эрхлэгчид энэ үед гэрээ хэлэлцээ хийхдээ хянамгай байхыг од эрхэс зөвлөж байна. Ажилтан загасууд ажил дээрээ их ажилд дарагдаад завгүй байх төлөвтэй байна. Иймд чухал бизнесийн болоод карьертай холбоотой шийдвэрүүдээ энэ үед хойшлуулах хэрэгтэй. Санхүүгийн хувьд хүндхэн үе тохиож байгаа тул бүсээ чангалж, хэрэггүй зарлагуудаа танах хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд халдварт өвчинд өртөж болзошгүй учир дасгал хөдлөгөөн тогтмол хийж, олны хөлөөс хол явахыг зөвлөж байна.