Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сард баталснаар хоёрдугаар сард нь ахмадуудын 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн.
Харин зээлгүй байсан ахмадуудад ирэх тавдугаар сард нэг сая төгрөг олгох юм. Уул уурхайн баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээх энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр “Манай хамт олон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цар тахлын энэ үед улсдаа дарамт болохгүйгээр өөрийн үйл ажиллагааны хүчин чадлаар ахмадуудад нэг сая төгрөг олгоход шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлснийг ард түмэндээ дуулгахад таатай байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.