Иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг нийт 2.8 сая иргэнд олгожээ. Энэ нь нийт иргэдийн 85 хувийг эзэлж байна. Дансандаа мөнгө хүлээж аваагүй иргэд тайван байна уу, даваа, мягмар гарагуудад үлдсэн иргэдийн мөнгийг банкууд үргэлжлүүлэн олгоно гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.
Төрийн сан руу нийт иргэдийн 95 хувийнх нь мөнгийг шилжүүлжээ.