Бүх нийтийн хатуу хөл хорионы үед төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллаж байгаа. Тэгвэл Нийслэлийн онцгой комиссоос төрийн албан хаагчдыг замын хөдөлгөөнд оролцоход мөрдөх журмыг гаргасан байна. Тухайлбал хөл хорионы үед хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллагын ажилтан албан хаагчид улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтын дагуу:
-Өглөөний 08:30 цагаас өмнө өөрийн ажлын байранд очсон байх,
-Орой 17:30 цагаас хойш ажил, гэр гэсэн чиглэлд хөдөлгөөнд оролцох юм.