Үндсэн хуулийн цэцийн Дунд хуралдаан өнөө өглөө 09:30 цагт товлогдсон байсан ч тодорхойгүй шалтгаанаар ирэх Даваа гараг хүртэл хойшлогдсон байна. Өнөөдрийн хуралдаанаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч 2021 оын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших, эсэхийг эцэслэн шийдвэрлэх байсан юм.
Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй хуралдуулахаар товлоод байсан. Гэвч Цэцийн гишүүн Н.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсан учраас хуралдааныг хойшлуулсан гэж эх сурвалжууд мэдээллээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Н.Үүрцайх, МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан, хуульч н.Батаа нар нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.