Чөлөөт бөхийн эмэгтэй баг түүхэндээ анх удаа тивдээ тэргүүллээ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл Алматы хотын “Балуан Шолак” аренад сүүлийн хоёр өдөр /04.15, 04.16-нд/  боллоо.

Манай улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй бүтэн багаар оролцож 2 алт, 4 мөнгө 1 хүрэл, нийт долоон медальтай өндөрлүүлэв.

Тодруулбал,

  • 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн алт
  • 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг алт
  • 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгө
  • 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор мөнгө
  • 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгө
  • 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгө
  • 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн. Гол өрсөлдөгч багуудаа эзгүйд Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлэв.