Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх онтой харьцуулахад 5.5 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн үндсэн үзүүлэлтүүд болон дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2021 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр танилцуулж байна.

Эхний дөрвөн сарын эдийн засгийн байдлыг Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал танилцууллаа. Тэрээр өрийн үлдэгдэл төрийн салбар 0.2 тэрбум, хувийн салбар 1.5 их наяд байна. Мөн чанаргүй зээл 2 их наяд байгааг хэллээ.

Харин хэвийн зээл 14.4 их наяд, хугацаа хэтэрсэн зээл 1.3 их наяд төгрөг байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 2.4 хувиар, өмнөх оны эцсээс 5.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн байна.


Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Эхний дөрвөн сард манай улсад 23,959 хүүхэд шинээр мэндэлжээ. Харин 23777 эх амаржсан нь өмнөх оны дунджаас 4.6%-аар буюу 1158-аар буурсан үзүүлэлт юм. Ковидын үед төрөлт нэмэгдэнэ гэсэн таамаглал байсан ч нэмэгдээгүй аж.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд буюу тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтөд 669.6 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд дэлгэрэнгүйг дараах графикаас хүлээн авна уу.