Өнгөрсөн хоёрдугаар сард хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ гадуурхаж буй бичлэг нийгмийн сүлжээнд тархаж улмаар тухайн цэргийн ангийн удирдлагуудад хариуцлага хүлээлгэж байсан.
Тэгвэл шинэ цэргээ дарамталсан Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн байна.