МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшиж өчигдөр СЕХ-оос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч сонгуулийнхаа сурталчилгааны нээлтийг хийсэн. Нээлтэд тус намаас УИХ-д сонгогдсон Т.Доржханд үг хэлсэн нь зарим иргэдийн дургүйцлийг хүргээд авсан. Учир нь Т.Доржханд гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжихээр дээл өмсч ирж үг хэлсэн боловч монгол гутлын оронд пүүз өмссөн байсан нь түүнийг “Монгол ёс заншилаа мэдэхгүй байна’ гэх шүүмжлэлийг дагуулаад авлаа.
Тэгвэл энэ талаар Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар “Би уг нь УИХ-ын гишүүн Доржхандыг дэмжиж явдаг. Гэтэл Өнөөдөр гэр хороололд нээлт хийхдээ Өв соёлоо ингэж доромжлох юм. Энэ хүн арай нэр дэвшиж байгаа хүнийхээ эсрэг яваа юм биш биз. Уучлаарай Эрхэм гишүүн’ хэмээн өөрийн твиттерт бичжээ.