Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргаар дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нэг өдөр ажиллахаар болжээ. Дуучин Ану тавдугаар сарын 31-ний өдөр тус газрын даргын ажлыг бүтэн өдөр хийх бөгөөд хүүхэд хэрэглэгч асуудалд хэрхэн анхаарч ажиллах, ШӨХТГ даргын оронд ажиллаж хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго гээд асуудлуудад шийдвэр гаргаж, ажилтай танилцах юм байна. Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрөө дуучин Анугийн туслахаар ажиллах гэнэ.
Хүүхдийг эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд ШӨХТГ-ын дарга дуучин Ану, түүний туслах Б.Бат-Эрдэнэ нар хэрхэн ажиллаж, шийдвэр гаргах аж.