Энэ сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 930, II тунд 14487, нийт 15417 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.6 хувь буюу 948837 нь I тунд, 75.9 хувь буюу 723637 нь II тунд хамрагджээ.
Харин өнөөдөр /2021.05.31/Улаанбаатар хотод явуулын 2, суурин 54 цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 14425 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.