Баян-Өлгий аймгийн Засаг дарга ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр үйл ажиллагааг түр хориглох тухай 507 дугаар захирамж гаргажээ. Тус захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагаатай холбогдуулан энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, соёл, урлаг, спорт, үзвэр зэрэг олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ. Мөн тухайн өдрүүдэд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хязгаарласан байна.