Л.Оюун-Эрдэнэ сайд нэг л “буруу дэвээд”…

Ингэхэд энэ хүүхдэд эрүүл ухаан байна уу? Ингэж асуухаас өөр аргагүй эргэлзээтэй мэдээллийг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд өгчээ. Тэр Оюунтолгойн гэрээнд гарын үсэг зурсан нөхдийн зарим нь (уг нь зарим энэ тэр гэж хавтгайруулаад, бөөрөнхийлөөд байх шаардлагагүй, 3-4-хөн л хүн байгаа шүү дээ)гэрээний дараа авилга авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэв. Бүр 4-5 хүний асуудал АТГ дээр шалггагдаж байгаа гэсэн байна. (Оюутолгойн гэрээнд арван хүн гарын үсэг зураагүй гэдгийг дээр хэлсэн)

Мэдээж бас үгээ үнэ хүргэх гэсэн үү, үнэмшүүлэх гэсэн үү, “одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй, шалгагдаж байгаа асуудал” гэж намжирдсан байна лээ. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт Засгийн газар дээр орж ирэхээр нь түүнийг нь хэлэлцээд, АТГ, Аудитын дүгнэлттэй танилцаад Оюутолгойн удирдлагуудтай ярилцана. Цаашдаа яах ийхээ шийднэ гэв. Энэ ч гэсэн төөрөгдөл. Уг нь Засгийн газар нь ажлаа яаж хийснээ УИХ-даа шалгуулдаг байсан чинь одоо УИХ-даа үүрэг өгөөд, үр дүнг нь Засгийн газар дээр хэлэлцдэг болсон юм дагуу. Нөгөө “шувуу хүртэл буруу дэвээд” гэдэг шиг юм болж байна.

Нөгөө “авлига авсан байх” гээд байгаа үндэслэлийг нь асуусан чинь “Модерн Номадс” Оюутолгойд хүнс нийлүүлэх гэрээ хийсэн нь сонин байна. Оюутолгой компанид давуу эрх олгосон байж магадгүй гэв. Оюутолгойд давуу эрх олгосон гэвэл Модерн Номадс сүлжээ бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямдаар нийлүүлж, өөрсдөө алдагдал хүлээсэн болж таарах нь ээ дээ. Хувийн компани ийм гэрээ хийнэ гэж байх уу? Алдагдал хүлээсэн байлаа гэхэд уг компанийн өөрийнх асуудал болно биз дээ. Мань Оюун-Эрдэнэд ямар падлий байна аа. Ийм л нэг эрүүл согтуу юм яриад яваа хүн дээ.

Тэгээд ч ханган нийлүүлэгчийн гэрээ Оюутолгой өөрөө мэдэж хийдэг гэрээ болохоос биш, хөрөнгө оруулалтын гэрээтэй ямар ч хамаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр “Үндэсний компаниудаас ханган нийлүүлтээ, хүнс хоолоо дотоодын зах зээлээс авна аа” гэснээс биш “энэ энэ компанитай гэрээ хий” гэдэггүй. Ийм юмаа ч мэдэхгүй сайд байна гэдэг харин сонирхолтой асуудал.

Дээр нь нөгөө махны үнэ. Махны үнэ өссөн дээр 2-3 компанийг буруутгаж, Тагнуулаар шалгуулж байгаа гэнэ. Үнэ хямд үед махаа нөөцлөөд, өссөн үед нь зарж ашгаа олдог нь бизнесийн л үйл ажиллагаа. Үүнийг гэмт хэрэг гэж үзээд, цагдаа тагнуулаар шалгуулна гэдэг орчин цагт жинхэнэ инээдэм.

Үүнийхээ оронд “өнгөрсөн намар нөөцөлсөн мах чинь ямар үнээр зарагдаж, байна? Яагаад махны үнэ буухгүй байна?” гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайдаасаа асуух хэрэгтэй. Намар нь хангалттай хэмжээгээр махаа нөөцлөөд, хавар нь гаргаад хямд үнээр борлуулахын тулд тэр хэмжээний багтаамжтай зоорь барих хэрэгтэй. Тийм юмаа хийгээгүй байж “махаа үнэтэй зарлаа” гээд шоронд барьж хийнэ гэдэг байж болох зүйл мөн үү? Тэгээд ч шалгадаг байлаа гэхэд тагнуулын асуудал лав биш. Эдийн засгийн цагдаа магдаагаа оруулна биз.

Саяхан Л.Оюун-Эрдэнэ сайд “хоолны хордлого авсан чинь хөл рүү нь ороод Солонгос явж эмчлүүллээ” гэж ирсэн. Хараад байхнээ хордлого нь хөл рүүгээ биш, тархиндаа халдварласан байх магадлал хавьгүй өндөр байна.

Б.ЗАЯА