- МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөнгөн аяга, хадагтай барин МАН-тай нэгдэхдээ тодорхой тохироотой нэгдсэн гэдгээ МАХН-ын дарга Н.Энхбаяр ил цагаан зарласан. Тэрээр МАН-тай нэгдсэнээр Улсын дээд шүүхэд намаа татан буулгах хүсэлт хүргүүлснийг нь хүлээж авч татан буулгасан байдаг.
- Тэрээр МАХН-аа татан буулгахдаа МАН-ын дарга, өнөөдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх У.Хүрэлсүхтэй дараах тохироог хийсэн гэдэг. Уг тохироогоор МАХН-ынхан МАН-ын ажилд 30 орчим хувийн оролцоотой байх квоттой. Намын Удирдах зөвлөлд 8, Бага хуралд 110 хүн очино. Мөн аймаг, дүүргийн намын тэргүүлэгчийн суудалд тус бүр квот, болон ЗГ-т ч сайдуудын суудал авахаар тохирсон гэх мэдээл бий.
- Тодруулбал МАХН-ын 100 гаруй залуу МАН-ын Бага хурлын гишүүн болох бололтой. Н.Энхбаяр МАН-д нэгдэхдээ хийсэн албан тушаалуудаа авах шахаагаа түүнийг МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөс шахуу эхлүүлсэн гэх мэдээлэл байсан. Тэгвал У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрөөсөө Н.Энхбаярын хүслүүдийн нэгийг биелүүлж байгаа бөгөөд үргэлжлүүлэн МАН-ын их хурал, УЗ, Сайдууынхаа суудлыг ч өгөх биз ээ.