Өнгөрсөн ням гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 2607, II тунд 1310, нийт 3917 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Энэ өдөр 41 жирэмсэн эх, 12-15 насны 1673, 16-17 насны 549 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.029.568 иргэн дархлаажуулалтын I тунд, 888.289 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Ингэснээр нийт 2502 (20.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 26246 (25.9 хувь), 16-17 насны 16758 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.
Харин өнөөдөр 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины давтан тун хийж эхэлнэ. Мөн энэ өдөр Улаанбаатар хотод суурин 27 цэгт 43 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 16.897 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.