Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар улсын төсөв, нийслэл дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, “Гүүд Нейборс”, “Дэзэрэт” зэрэг олон улсын байгууллагын хандиваар Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт барьж, ашиглалтад оруулсан ус түгээх 11 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авах талаар хэлэлцлээ.
Эдгээр байрны нийт өртөг 692.6 сая төгрөг бөгөөд Тэргүүлэгчдийн олонх нь тогтоолын төслийг дэмжив гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.