Сонгинохайрхан дүүрэгт ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг нэр дэвших шийдвэр гарсан талаар тус намаас УИХ-д сонгогдсон Т.Доржханд мэдээлэл өгчээ. Харин Хэнтий аймагт хэнийг нэр дэвшүүлэхээ одоогоор тодорхой болгож чадаагүй байга аж.
Мөн тус тойрогт Х.Бат-Ялалт бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн талаар мэдээлэл түгээгээд байгаа билээ. Тэгвэл АН болон МАН-аас нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн талаарх мэдээлэл цахим хуудсуудаар хөвөрч буй ч албан ёснй нэрс нь тодроогүй байна.
Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж Хотын дарга болсон. Мөн Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх МУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөн ялалт байгуулсанаар дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль хийх нөхцөл бүрдээд байгаа билээ.