Засгийн газрын маргаашийн хуралдаанаар БОАЖ-ийн сайд Н.Уртнасанг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ. Н.Уртнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх албан бус мэдээлэл ч байна. Учир нь МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН МАН-тай нэгдэхдээ хоёр, гурван сайдын суудалд өөрийн хүмүүсээ томилох тохироо хийсэн гэх мэдээлэл цацагдаж намын дарга асан Н.Энхбаяр ч тохироо хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдээлэл хийсэн байдаг.
Тэгвэл уг тохирооны дагуу БОАЖ-ийн сайдын суудалд Б.Тулгыг томилохоор тохирч Н.Уртнасанг шахсаар өөрөөр нь ажлаа өгөх өргөдлийг нь өгүүлсэн байж ч болзошгүй байна. Н.Уртнасангаас гадна ЗТХ-ийн сайд Л.Халтарыг чөлөөлж магадгүй гэх яриа бий. Учир нь эдгээр сайд нарын салбарын ажил хамгийн их шүүмжлэл дагуулаад буй юм. Бид ЗГ-ын маргаашийн хуралдааны мэдээллийг эргэн хүргэх болно.