Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2.1 тэрбум төгрөгөөр баригдаж, 2017 онд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын хана цуурч, шал нь суулт өгсөн. Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр гүйцэтгэгч компанийн буруугаас болж, одоогийн нөхцөл байдал үүссэн гэж үзсэн бол гүйцэтгэгч “Урагшлах” компани уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт хийлгүүлэхээ болжээ.