Индонезийн шоронд гал гарсны улмаас 40 хүн амиа алдсан бөгөөд хичнээн хүн гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл алга байна. Бантен мужид байх хорих газарт өнгөрсөн шөнө гал гарчээ. Хорих газраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Гал гарсан шалтгаан тодорхойгүй бөгөөд галыг бүрэн унтраасан, болсон хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.