Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд найман нам, нэг эвсэл, нэг бие даагч өрсөлдөнө

УИХ-ын 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт ирэх сарын 10-нд нөхөн сонгууль болно. Учир нь Хотын дарга Д.Сумъяабазар тус тойргоос сонгогдсон боловч УИХ-ын гишүүнээс татгалзаж Хотын дарга болсон.  Тус тойрог УИХ-ын гурван мандаттай байсан бөгөөд ийнхүү нэг тойргоос сонгогдсон гишүүний суудал УИХ-д эзэнгүй жил орчим болж буй билээ.

Тэгвэл нөхөн сонгуульд Д.Сумъяабазарын орыг залгахаар 8 нам, 1 эвсэл, 1 бие даагч өрсөлдөхөөр 10 нэр дэвшигч материалаа хүргүүлсэнийг СЕХ нягтлан шалгаад нэр дэвшигчийн үнэмлэх олгох тогтоол гаргасан байна.

28 ДУГААР ТОЙРОГТ / 8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Энхбаярын Батшугар
  2. Ардчилсан намаас Эрдэнийн Бат-Үүл
  3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн Гантулга
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын Төмөрсүх
  5. “Зөв хүн-Электорат” эвслээс Бадрахын Найдалаа
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын Отгонбаатар
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн Цог
  8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн Чулуунбат
  9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн Гантулга
  10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын Бат-Ялалт