Хэнтий аймгийн нөхөн сонгуульд гурван нам, нэг бие даагч өрсөлдөнө

УИХ-ын 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий хороонд/СЕХ/  ирүүлснийг нягтлан шалгаж, дөрвөн нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргажээ.

18 ДУГААР ТОЙРОГТ /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
  2. Ардчилсан намаас Батхүүгийн Гарамгайбаатар
  3. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн Батдорж
  4. Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын Чингисхаан