Өнөөдөр Сүхбаатарын талбайд хүүхдийн мөнгийг ялгавартай олгохыг эцэргүүцсэн жагсаал болох юм байна. МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад үг хэлэхдээ хүүхдийн мөнгийг эцэг, эхэд нь олгохгүй тухайн хүүхдийн хадгаламжид хийж “өртэй биш өвтэй ирээдүйг’ бий болгохоор судлаж байна гэсэн мэдээлэл өгсөн.
Тэгвэл өчигдөр/2021.09.15/ болсон ЗГ-ын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгийг шууд 20000 мянга болгож бууруулвал зарим өрхөд хүнд тусна. Тиймээс хэрхэн олгох талаар судлаж байгаа гэх мэдээллийг өгсөн юм. Хүүхдийн мөнгийг ингэж ялгавартай олгох нь сүүлийн үед ил болоод буй хүнсний талоныг зорилтот билгийн иргэд биш боломжтой иргэд ч авдаг байсантай адил болно хэмээн үзжээ. Мөн иргэд өөр өөрсдийн цахим хуудсаа дамжуулан халамжийн ажилтнууд танил талдаа хүнсний талон олгож байсан байна хариуцлага тооц хэмээн бичсээр буй. ХНХЯ-наас өгсөн мэдээллээр хүнсний талон авдаг 1000 гаруй өрхийн 9000 орчим иргэн 200-аас дээш толгой малтай байсан учир хүнсний талонаас хассан гэх. Тэгвэл хүүхдийн мөнгийг 20000, 100000-аар ялгавартай олговол халамжийн ажилтнууд дээрхийн адил зүйл хийхгүй гэхийг үгүйсгэхгүй байгаа учир иргэд ийнхүү жагсаал хийж байгаа аж.