Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/511 дүгээр захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган болон авто замын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг бууруулах зорилгоор 23-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байршуулсан контейнер, 15 ширхэг гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил өнөөдөр эхэллээ.
Газар чөлөөлсөн талбайд авто зам болон гүүрийг өргөсөхөөр төлөвлөн ажиллаж байна.