Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Наран трейд ХХК-ийн зөвшөөрөлгүй сунгасан хашааг буулган нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна.
Тодруулбал 6 дугаар хорооны зүгээс Наран трейд ХХК-ийн удирдлагуудтай уулзан кадастрын зургаас нийт 400 орчим мкв талбайг илүү хашаалсан зөрчлийг арилгуулж байгаа юм.
Өмнө нь тус хорооны нутаг дэвсгэрт, 21 дүгээр сургуулийн урд байрлах 28 гараашийг албадан буулгаж, газрыг нь чөлөөлж байсан бөгөөд чөлөөлсөн газруудад дүүргийн иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, тоглоомын талбай, явган хүний зам, автомашины зогсоол зэргийг иргэдийн санал хүсэлтийг үндэслэн хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: БЗД