Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин’ зуслан явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр буюу 10 дугаар сарын 4-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Ч “Бенз-E280′ загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450′ загварын суудлын автомашиныг мөргөсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан 22 настай эрэгтэй Ц-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгч, “Бенз-E280′ загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсан жолооч 22 настай эрэгтэй Ч-н цогцсыг гарган тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.