Өчигдөр үдэш 22:30 цагт Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ. Аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т орших “Сүүж” гэдэг газар газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлжээ. Хатанбулаг сумын Засаг даргын орлогчоос тодруулахад уг газарт айл оршин суудаггүй тул хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй гэжээ