Нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг хүргэхээр Номин, Оргил, И-март 3 сүлжээ дэлгүүртэй хамтран 10 дугаар сард туршилтыг эхлүүлжээ.
Энэ сард Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дээрх 3 сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчилдэг байсан харьяа хүнсний дэлгүүрүүд үзүүлэх аж.
10 дугаар сарын 20-ны өдөр энэ сарын санхүүжилт иргэдийн дансанд орох бөгөөд Е-баримт олгодог хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд, супермаркетуудыг энэ үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлж цар хүрээгээ тэлж ажиллах гэнэ.
Энэ сард Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээрэй.
“НОМИН” нийслэлд-44, орон нутагт 14 салбартай.
Тодруулбал: Дорнод аймаг, Дархан-уул аймаг,Сүхбаатар аймаг, Ховд аймаг, Эрдэнэт хот Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Увс аймаг, Өвөрхангай аймаг, Хэнтий аймаг, Хөвсгөл аймаг, Төв аймаг, Багануур дүүрэг
“ОРГИЛ” худалдааны төв нийслэлд-9, орон нутагт -2 салбартай.
Тодруулбал: Дархан-Уул аймаг, Эрдэнэт хот
“И-МАРТ” хайпермаркет нийслэлд 3 салбартай.
Баянгол дүүрэг: И-март хороолол салбар
Хан-Уул дүүрэг: Хан-Уул салбар
Баянзүрх дүүрэг: Чингис салбар