Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас /МАН/ нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар өнөөдөр тангараг өргөнө. Сонгинохйрхан дүүргийн 28-р тойрогт өрсөлдсөн Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол 18-р тойрог Хэнтий аймагт өрсөлдсөн Ц.Идэрбат нийт сонгогчийн 73.3 хувь буюу 17264 хүний санал авсан юм. УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай билээ.