Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн дээлтэй зургууд сошиалд тархаж хүмүүс өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Зарим нь “БНХАУ хилээ хаачихсан байхад ГХ-ны сайд нь загвар үзүүлээд байж байх гэж хэмээн шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь Монгол дээлээрээ гоёх нь зөв хэмээн талцуулаад байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан М.Билэгт ч өөрийн сэтгэгдлийг бичжээ. Тэрээр “А.Меркель 80сая гаруй германчуудыг 18 жилийн турш ур чадвар, чин сэтгэлээсээ удирдаж чадсан. Сэтгүүлч түүнээс “Таныг нэг л хувцастай байхыг бид анзаарав яагаад? тэр хариуд нь “Би загвар өмсөгч биш төрийн албан хаагч гэж ээ…агуу хүмүүс энгийн байдаг’ хэмээн нутгийн дүү сайддаа тал засаад авлаа.