Өнөөдөр /2021.10.28/ Улаанбаатар хотод явуулын 32 баг, суурин 37 цэгт 78 багийн 298 эмч, ажилтан ажиллаж, 4378 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Харин өчигдөр /2021.10.27/ нийслэлийн хэмжээнд I тунд 57, II тунд 132, нэмэлт сэргээх тунд 2050, нийт 2239 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2946 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.485 (75.9 хувь), 16-17 насны 26.519 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.