Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1625 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 931 нь Улаанбаатарт, 680 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 17 619 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 8372 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 363 иргэний бие нэн хүнд байна.