Хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гараагүй байгааг БШУ-ын дэд сайд Г.Ганбаяр хэллээ. Төрийн болон хувийн цэцэрлэгийн эрхлэгч нар анги дүүргэлтээ багасгаад хоёр, гурван настнуудыг авах хүсэлтээ удаа дараа тавьжээ.
Өнөөдрийн байдлаар 0-17 насны 84 339 хүүхэд коронавирусийн халдвараар өвдсөн байна. Тэдний 80 орчим хувь нь гэр бүлээсээ халдвар авсан байна.