Б.Идэр-Од, О.Мөнхжин нарын залуус нийлж, койн гаргах гэж буй тухай мэдээлэл олны анхаарлыг татаж, тэд өнгөрсөн наймдугаар сард IHC гэх койн гаргасан. Тэдний койны дараа борооны дараах мөөг шиг олон койн гарч эхлэв. Иргэд койноор, амар хялбар аргаар мөнгөө өсгөнө гэх бодлоор эрсдлийг нь бодохгүй худалдан авалт хийсээр байна. Тэгвэл IHC койн гаргасан О.Мөнхжин “Хууль батлагдтал шинэ койнуудыг яаралтай хориглох хэрэгтэй, арай дэндлээ” гэжээ.
Монголд койн, биткойн худалдаж аваад хохирсон нөхцөлд хохирлыг нь барагдуулах ямар ч хууль эрх зүйн орчин байхгүйг СЗХ болон хууль сахиулах байгууллагаас анхааруулсаар буй. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр сүүлийн үед байр, машинаа зарж, койн худалдаж авч буй тохиолдол гарсан байна.