Өчигдөр/2021.11.07/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан. Одоогийн байдлаар мөргүүлсэн цагдаагийн алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нуруу нугасандаа гэмтэл авсан байж болзошгүй. Өнөөдөр гэмтлийн зэргээ тодорхойлуулахаар шүүх эмнэлэгт хандахаар болжээ. Харин осол гаргасан жолооч тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх мэдээлэл байна.