Засгийн газраас яамдын тамгыг Төрийн нарийн бичгийн дарга түших журам баталсан. Мөн яамны эрх зүйн байдлын тухай хуульд Төрийн нарийн бичгийн дарга нь тухайн яамны ажилд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, шилжүүлэн томилох зэрэг хүний нөөцийн бүх ажлуудыг хийхээр тусгасан.
Гэвч Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Уртнасан Төрийн нарийн бичгийнхээ тамгыг цоожлоод өгөхгүй байгаа гэх мэдээллийг Төрийн албаны зөвлөлөөс өгч байсан билээ. Ингэхдээ тус сайд улс төрийн томилогоо хийж байж болзогшгүй юм гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл тус яамны дөрвөн хүн хууль бусаар ажлаас халагдлаа гэх гомдлыг ТАЗ-д хүргүүлсэн байна. Уг асуудлыг ТАЗ шалгаж буй аж. Халагдсан дөрвөн хүн төрийн албаны шалгалтыг өгч тус ажилд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчид юм байна.