Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр тус суманд оршин суух бүртгэлтэй нялх хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдан, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн байна.