Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх спортын салбарынхны хөдөлмөр гавьяаг үнэлж, маргааш/2021.11.11/ шагнал гардуулахаар болжээ. Тухайлбал,
- Токиогийн паралимпийн алт, Риогийн паралимпийн хүрэл медальт, пауэрлифтингийн дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол
- Токиогийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Азийн аварга, Азийн наадам, дэлхийн Мастерсийн 15 алт, мөнгө, хүрэл, медальт, Гиннесийн амжилтын эзэн, Гавьяат тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол
- Пауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулгад гавьяат дасгалжуулагч цол
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгад гавьяат дасгалжуулагч цол
- Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярт гавьяат дасгалжуулагч цол тус тус хүртээх аж.